хэрхэн суурилуулдаг

Төхөөрөмж суурилуулсанн байдлыг гадна болон дотроос харуулав.
Агааржуулалт суурилуулахад мэргэжлийн тоног төхөөрөмжтэй мэргэжилтнүүд ажиллана. Агааржуулагчийн стандарт суурилуулалт хийхэд ердөө 1.5 цаг зарцуулддаг.
1. Суурилуулах газраа сонгох
Агааржуулагчыг цонхны тавцангийн доор, радиаторын хажууд эсвэл цонхны хажуу талд суулгаж болно. Та доорх зурган жишээнээс хараарай.

2. Суурилуулалт
Угсралтын баг нь алмаазан судалтай өрөмөөр хананд нүх гаргадаг. Гарсан нүхийг тусгай материалаар тусгаарлаж, дулаална. Ингэснээр дуу чимээнээс тусгаарлагдаж, хананд чийг үүсэхээс давхар хамгаална. Гадна талаас тусгай нүхтэй хаалтаар хаадаг.

3. Холболт хийх
Агааржуулагч хананд өлгөгдөх бөгөөд агаарын орох урсгал нь агааржуулалтын хоолойтой нягт холбогдсон байдаг. Төхөөрөмжийг ажиллуулж эхлэхэд дотор эсвэл гадна агаар сорохоос хамаарч төхөөрөмж автоматаар хоолойны нүхээ нээж хаадаг. Та төхөөрөмжийг бүх үйлдлийг автомат удирдлага болон гар утас дээр суурилуулсан апп-аар удирдана.

Агааржуулагч нь ердийн цахилгаан залгуурт залгагддаг.

Агааржуулалт нь аль болох урт хугацаанд найдвартай суурилуулахын тулд угсралтын ажлыг мэргэжилтнүүдэд даатгаарай.
Суулгалтыг бид таньд найдвартай хийж гүйцэтгэнэ.